Дотоод хамтын ажиллагаа     

     Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон бусад анагаах ухааны их, дээд сургуулиудтай хамтран хамтын ажиллагааны гэрээ байгуулж сургалтын бааз эмнэлэг болон төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтуудыг явуулдаг. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж шавилан сургалт, туршлага солилцох, өвчтөн солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна.Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран ажиллаж уран бүтээлч багш, хүүхдүүдийн бүтээлээр өөрийн эмнэлэг дээр тасралтгүй уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж ажиллаж байна.