Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Австри улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээл тусламжид хамрагдаж эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг бэлтгэх төсөл Монгол улсын Засгийн газраар баталгаажиж хэрэгжих шатандаа явж байна.

  • IHF – International Hospital Federation буюу олон улсын эмнэлгүүдийн холбоонд 2017 оны гишүүн байгууллагаар элссэн.
  • GGHH – Global green healthy hospital-д гишүүнээр элсэж ЭКО эмнэлэг болох зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
  • БНСУ-ын Сүн Чон Хянг их сургуулийн эмнэлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж туршлага солилцох, эмч, эмнэлгийн мэргэжилтэн сургах, зайн анагаах ухааныг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хамтын ажиллагааны хүрээнд ТТАХНЭ-т зайн оношлогооны төвийг байгууллаа.
  • БНСУ-ын Косин их сургуулийн Госпел эмнэлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
  • Энэтхэг улсын Фортис эмнэлэгтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан.
  • Project abroad олон улсын байгууллагатай хамтран ажиллаж, төслийн хүрээнд гадаадаас сайн дурын сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудыг богино болон дунд хугацаагаар ирүүлэн ажиллуулж байна. Одоогийн байдлаар 5 сайн дурын мэргэжилтэн ирж ажилласан байна.
  • Америк-Монголын “НОМ” хөтөлбөртэй хамтран ажиллаж англи хэл дээр бичигдсэн мэргэжлийн номнууд авч эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ мэр- гэжлийн чиглэлээр ОУ-ын мэргэжлийн нийгэмлэгүүдэд гишүүнээр элсүүлэхийг дэмжиж мэргэжлийн сэтгүүл, ном захиалж, мэргэжлийн чадвараа хөгжүүлэх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх, хурал зөвлөгөөнд тэтгэлгээр оролцох нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллас- наар European Academy of Allergy and Clinical Immunology, European Respiratory Society, European Dermatology Society зэрэг олон улсын байгууллагуудад гишүүнчлэлтэй эмч нартай боллоо.