Дүрс онологооны хамт олон

КОМПЬЮТЕРТ ТОМОГРАФ

0,35 секундын эргэлтэд 128 зүслэг хийх хүчин чадалтай ба хүний биеийн 0,5-2 мм зай бүхий маш нарийн дүрслэлийг буулгаж эд хоорондын нягтын ялгааг нарийн тодорхойлж, эрхтэн системийн бүтцийн болон үйл ажиллагааны өөрчлөлтийг илрүүлэх орчин үеийн оношлогооны төхөөрөмж юм.

• Ижил төрлийн аппаратуудаас цахилгааны хэрэглээг 60% хүртэл бууруулснаар т ө д и й хэмжээгээр СО2 ялгаралтыг багасгадаг.

• ASIR (Adaptive Statistical Iterative Reconstruction) технолог нь ямар эрхтнийг шинжлэх гэж буйгаасаа хамаарч түүнд тохирсон харьцангуй бага рентген тунг гаргаж үйлчлүүлэгчдэд туяаны ачаалал хамгийн бага оногддог.

• Аксиаль зүслэгийг дахин боловсруулж бусад дүрслэлийг (3D дүрслэл, судасны зураглал) гаргадаг.

• Дэвшилтэт технолог нь эмч нарыг хурдан, найдвартай оношлогоо хийхэд тусладаг.

ЭХО ШИНЖИЛГЭЭ

Өдөрт 40-50 хүнд үйлчлэх боломжтой.

Хэт авиан оношлогооны аппаратаар бие организмын дотоод бүтэц, эрхтэн тогтолцоо, тэдгээрийн эмгэг өөрчлөлтийг оношлодог.

Хэвлийн хөндий эрхтэний оношлогоо, зүрх, бамбайн эмгэг оношлох боломжтой.