Хүний нөөцийн алба

  • Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, шинэчлэх, ажил үүргийн хуваарилалтанд үнэлгээ хийх
  • Эмнэлгийн удирдлагын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай бүхий мэдээ, мэдээллээр хангах.
  • Эмнэлгийн хэмжээнд чиг үүргийн дагуу хууль тогтоомж, дээд газрын тогтоол, шийдвэр болон, эмнэлгийн захирлын үүрэг даалгавар, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах
  • Эмнэлгийн хүний нөөцийг бүрдүүлж, холбогдох ажлын байранд оновчтой байршуулах
  • Хүний нөөцийг хөгжүүлэх, ажилтны нийгмийн баталгааг хангах болон цалин урамшууллын хөтөлбөрийг боловсруулж төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх, шагнал урамшууллын оновчтой тогтолцоог бүрдүүлэх
  • Албан хаагчдын хувийн хэргийг хөтлөх, түүний баяжилт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах.
  • Байгууллагын стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах, үнэлэх, эмнэлзүйн эрсдэлийн бэлэн байдлыг үнэлэх, шаардлагатай үед байгууллагын тодорхой чиг үүрэгт системчилсэн үнэлгээ хийх,
  • Хууль, тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийн талаар үнэлгээ хийх, хяналт шинжилгээний дүнд үндэслэн байгууллагын үйл ажиллагаа сайжруулах зөвлөмж гаргах, хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэх аудитыг зохион байгуулах.
  • Төрийн болон байгууллагын, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах ажлыг хариуцах
  • Удирдах ажилтнуудын ХОМ, ХАСУМ-ыг хариуцах, эмнэлгийн хэмжээнд авилгатай тэмцэх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах
  • Удирдлагын баримт бичгийг стандартын дагуу зохион байгуулах, хяналт тавих, бүртгэх, ангилах, хүлээн авах, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, гадагш илгээх, хадгалах, ашиглах ажлыг удирдан зохион байгуулах
  • Хэвлэмэл хуудасны хадгалалт, хамгалалт, зарцуулалтанд хяналт тавих
  • Албан хэрэг хөтлөлтийн шатанд хөтлөгдөж дууссан баримтыг хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу ангилан төрөлжүүлэх, байнга болон түр хадгалах баримтыг архивт хүлээж авах, ашиглах, хадгалах, хамгаалах.