Нээлттэй ажлын байрны зар

 In Мэдээ мэдээлэл
  1. Клиник лаборант-1

Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр их дээд сургууль төгссөн. Лабораторийн техникч мэргэшил эзэмшсэн, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш хугацаагаар ажилласан туршлагатай, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх.

Мэргэжлийн зэрэгтэй бол давуу тал болно.

  • Ерөнхий мэргэжлийн сувилагч

Сувилахуй чиглэлээр бакалаврын боловсролтой, сувилагч, бага эмч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил, тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх.

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
  5. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  6. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
  • Гэрээт үйлчлэгч-4

Бүрэн дунд боловсролтой. Хурдан шалмаг, цаг сайн барьдаг, цэвэрч нямбай, хичээнгүй, ачаалал даах чадвартай байх.

Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

Дээрх ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2020 оны 02 дүгээр сарын 20-ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/
  • Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637