ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДАРААХ АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БАЙНА.

 In Гадаад харилцаа хамтын ажиллагаа
  1. Ерөнхий мэргэжлийн сувилагч-5

Сувилахуй чиглэлээр бакалаврын боловсролтой, сувилагч, бага эмч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

  • Ариутгагч сувилагч – 1

Сувилахуй чиглэлээр бакалаврын боловсролтой, ариутгагч сувилагч мэргэжилтэй, сувилагчийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

  • Гэрээт үйлчлэгч-1

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой. Хурдан шалмаг, цаг сайн барьдаг, цэвэрч нямбай, хичээнгүй, ачаалал даах чадвартай байх. Эмнэлгийн байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.

Дээрх ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

  1. Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах

Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн анкет шинэчилсэн маягтаар;
  • Ажилд орохоор бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-263283