Ахиллис Монгол Олон Улсын Байгууллага

 In Мэдээ мэдээлэл

Ахиллис Монгол ОУБ нь 2015 оноос хойш Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан өөртөө итгэх итгэл амьдралын чанарыг сайжруулах олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ухамсар хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж болон иргэдийг сурталчлах зорилготойгоор Ахиллис Монгол клуб, Ахиллис хүүхэд: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өөртөө итгэх итгэлийг спортоор дээшлүүлэх, Даван туулагч: хөхний хавдрын улмаас мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүдийн сэтгэл түгшүүрийг бууруулах гэх мэт олон арвин буянтай хөтөлбөр чин сэтгэлийн хүчээр хэрэгжүүлж байгаа билээ. ТТАХНЭ нь 2016 оноос хойш үйл ажиллагааг нь тасралтүй дэмжсээр ирсэн бөгөөд тус байгууллага нь 2019 оны 9 сард БНГУ-ын Берлин, 11 сард АНУ-ын НьюЙорк хотуудад зохиогдох олон улсын марафон тэмцээнд тус тус нийт 30 хүний бүрэлдхүүнтэй баг хамт олон оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Холын зайны спорт, олон улсын түвшиний арга хэмжээнд оролцоход хөгжлийн бэрхшээлтэй гүйгчид, тэдний хөтөчүүдэд сайн эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, зөвлөгөө, эмчийн заавар юу юунаас илүү чухал байдаг тиймээс манай эмнэлгийн зүгээс эрүүл мэндийн зөвлөгөө урьдчилсан үзлэг үйлчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулан дэмжиж амжилт хүсэн ерөөлөө.
ТА Ч БАС БИДЭНТЭЙ НЭГДЭЖ ЭНЭ САЙХАН ХӨТӨЛБӨРИЙН НЭГЭН ГИШҮҮН БОЛЖ БОЛНО ЭРХЭМ ТА http://international.genesis.mn/,
https://www.facebook.com/achillesinternationalmongolia/ хаягаар зочилон тэдэнтэй ЗААВАЛ танилцаарай мөн ТА http://international.genesis.mn/…/…/Achilles-Report-2018.pdf ХАЯГААР НЭВТРЭН ТЭДНИЙ 2018 ОНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨРҮҮДТЭЙ ТАНИЛЦАЖ НИИГЭМД ЭЕРЭГ НӨЛӨӨЛӨЛ ТҮГЭЭЖ ЭРҮҮЛ ЭЕРЭГ МЭДРЭМЖИЙГ ХАМТДАА МЭДЭРЦГЭЭЕ.

Сэтгэгдэл