Дараах ажлын байрыг нээлттэй зарлаж байна.

 In Гадаад харилцаа хамтын ажиллагаа

Дараах ажлын байрыг нээлттэй  зарлаж  байна.

  1. Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагч-3

Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагчийн нарийн  мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, мэргэжлийн  зэрэгтэй  бол давуу тал болно.

  1. Хагалгааны сувилагч-2

Хагалгааны сувилагчийн нарийн  мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, тухайн мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан байх, мэргэжлийн  зэрэгтэй  бол давуу тал болно.

  1. Ерөнхий мэргэжлийн сувилагч-3

Сувилахуйн бакалаврын болон дипломын зэрэгтэй төгссөн, сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, ерөнхий сувилагчийн мэргэшилтэй, тухай мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан байх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага

  1. Хувийн зохион байгуулалт сайтай
  2. Багаар хамтран ажиллах
  3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах
  4. Байгууллагын болон хувийн нууцыг хадгалах
  5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
  6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  7. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах
  8. 35 хүртэлх насны

Сонирхсон иргэд  дараах материалыг  бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд  2017  оны 10 дугаар сарын 02-ны өдөр багтаан ирүүлнэ үү. Үүнд:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /1 маягт/
  • Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл
  • Наториатаар батлуулсан сувилах эрхийн зөвшөөрлийн хуулбар

 

Лавлах утас: Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Хүний нөөцийн алба  99073783, 99011078