ТТАХНЭ БНСУ-ЫН ЧАМ ЖУВАН ЭМНЭЛЭГ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

 In Гадаад харилцаа хамтын ажиллагаа

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн удирдлагууд БНСУ-ын Чам Жуван эмнэлгийн төлөөлөгч нарыг 2017 оны 09 дүгаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уг уулзалтанд ТТАХНЭ-ийн захирал, дэд хурандаа Л.Баттөр, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Т.Нарантуяа, Стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, хошууч Д.Баярсайхан, нөгөө талаас БНСУ-ын Чам Жуван эмнэлгийн ерөнхий захирал Ki Cheol Cho болон төлөөлөгч нар уулзалдан, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус эмнэлэг нь БНСУ-ын Квангжу хотод байрладаг, 515 ажилчинтай, 300 гаруй төрлийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг, дэвшилтэт тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон нэгдсэн эмнэлэг юм.
Цаашид хоёр тал хамтран ажилласнаар харилцан туршлага солилцох, сургалт, судалгаа явуулах, эмч, мэргэжилтнүүдийг сургах, хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа юм.
Чам Жуван эмнэлгийн ерөнхий захирал Ki Cheol Cho энэ өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт даралтны аппарат, халуун хэмжигч, сахарын аппарат, 150 сахарын тестийг бэлэглэлээ.