СУВИЛАГЧИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛ БОЛЛОО

 In Мэдээ мэдээлэл

СУВИЛАГЧИЙН ТАНГАРАГ ДАВТАХ ЁСЛОЛ БОЛЛОО
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг “Сувилагчийн тангараг” давтах ёслолыг 2017 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгууллаа.
Уг өдөр хүн амынхаа эрүүл энхийн манаад сэтгэл зүрх, оюун ухаанаа дайчлан буй сувилагч нар маань дахин “Сувилагчийн тангараг” өргөсөн юм. Та бүхний ариун цагаан үйлс бүхэн тань үргэлж дэлгэрэх болтугай.

Сувилагч би:
Хүнлэг энэрэнгүй ,эелдэг зөөлөн ариун сэтгэлтэй байж

Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалж

Үйлчлэгчийнхээ зовиур шаналал эмгэгийг анагаахын төлөө

Эрдэм мэдлэг, авъяас чадвараа дайчлан ажиллах

Өндөр чадвартай мэргэжилтэн байхаа

Эх орон ард түмнийхээ өмнө андгайлан Тангараглая!!!
Тангараглая!!!
Тангараглая!!!