Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн албан хаагчид 2017 оны есдүгээр сарын 09-ны өдөр “Итгэл найдвар, боломж Улаанбаатар-2017” бүх нийтийн марафонд амжилттай оролцлоо.

 In Мэдээ мэдээлэл

МАРАФОНД ОРОЛЦОГЧДОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОНОШЛОГОО ХИЙЛЭЭ

“Ахиллис Монгол” ТББ нь жил бүрийн есдүгээр сард “Итгэл найдвар, боломж Улаанбаатар” хандивын гүйлтийг зохион байгуулдаг. Уг хандивын гүйлт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломжийг бий болгох, тэдний өөртөө итгэх итгэлийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх, тэдэнд хэрэгцээтэй санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг нийгэмд түгээх зорилготой юм. Харин энэ жил хандивын гүйлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд есдүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулагдсан юм.
Уг арга хэмжээг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ) нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин хамтран ажиллаж, марафонд оролцсон иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс гадна төлбөртэй хийгддэг оношлогоог үнэ төлбөргүй хийсэн юм. Энэ үеэр биеийн жингийн индекс тодорхойлох 204 хүнд, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох 60 хүнд, ясны сийрэгжилтийн оношлогоо 30 хүнд, спирометр буюу уушигны амьсгалын багтаамж тодорхойлох 30 хүнд, яаралтай тусламж 97 хүнд тус тус үзүүллээ.
Үүнээс гадна эмнэлгийн албан хаагчид Зкм болон 10км-ийн гүйлтэд идэвхтэй оролцож, ТТАХНЭ-ийн дурангийн их эмч, хошууч Н.Цэндсүрэн насны ангилалдаа мөнгөн медаль хүртсэн юм.