Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг сэргээн байгуулж, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтний хамтарсан багийг бүрдүүлэн, эмчилгээ үйлчилгээний стандартыг хүн ардад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Манай эмнэлэг нь шинэчлэл гэсэн цаг үеийн шаардлагад нийцүүлж GREEN HOSPITAL буюу НОГООН ЭМНЭЛЭГ гэсэн үндсэн уриан дор эмнэлгийн барилга байгууламжийн ашиглалт, өдөр тутмын үйл ажиллагаандаа бага энерги зарцуулан өндөр бүтээмжтэй ажиллах,  нөөцийг зөв зохистой ашиглах, стрессгүй ажиллах орчин бүрдүүлэх, үйлчлүүлэгчдийн тав тухыг хангах, тэдний эрүүл мэндийг сахин хамгаалахад анхааран ажиллахаар төлөвлөж байна.

Таны төлөө эрүүл энхний манаанд бид бэлэн, үүд маань үргэлж нээлттэй байх болно.

 

Захирал, дэд хурандаа Л.Баттөр